Үндсэн агуулга руу шилжих

Нээлттэй мэдээ

Шүүхээс олон нийтэд нээлттэй тараасан албан ёсны мэдээлэл.

Мэдээлэл

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан болон Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааныг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн товлолоо. Хяналтын шатны шүүх хуралдаан болон танхимын нийт шүүгчийн хуралдааныг цаашид батлагдсан хуваарийн дагуу товлон зарлана. Шүүх хуралдааны тов болон холбогдох мэдээлэлтэй Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Хуралдааны зар, тойм” хэсгээр нэвтэрч танилцана уу.

Шүүхийн хэвлэл мэдээллийн шинэ цахим систем нэвтэрлээ

Хэвлэл мэдээллийн байгууллагаас шүүхэд ирүүлэх мэдээлэл авах хүсэлтийг нэгдсэн цахим орчинд бүртгэж, шийдвэрлэх боломжтой боллоо. Бүртгэлтэй редакц «Шинэ хүсэлт» цэсээр хүсэлтээ илгээж, шийдвэрлэлтийн явцыг өөрийн хэсгээс хянана.